Бүлэг: SALMONIFORMES(SALMONOIDEI) – ЯРГАЙ ХЭЛБЭРТЭН
Овог: SALMONIDAE Rafinesque - Яргайн
Төрөл: Нucho Gunther - Тулнууд
Тодорхойлолт, бүтэц. Их бие
нарийн, урт, хавтгай толгойтой. Том амтай. Доод эрүүний гавалтай нийлэх
хэсэг нүдний арын ирмэгээс ард байрлана. Шүд нь эрүү тагнайгаар
тасралтгүй зураас үүсгэн байрлана. Хажуу тал ба толгойн дээд хэсэг
жижгэвтэр дугуй хэлбэрийн хар бараан толбоор, хажуу тал нь X-хэлбэрийн
эсвэл хагас саран бараан толбоор бүрхэгдэнэ. Зарим зүйл нь хөндлөн
судалтай. Түрсээ шахах үедээ бүх бие нь зэсэн улаан болно.
Тархалт. Жихүүн
урсгалтай усанд идээшилнэ.Сэлэнгэ мөрөн түүний Орхон, Ерөө, Хараа,
Туул, Дэлгэр мөрөн, Чулуут, Идэр, Эг, Тамир, Хануй гэх мэт бүх
цутгалууд, Онон, Балж, Хэрлэн, Улз, Нөмрөг, Халхын гол, Буйр, Хөвсгөл,
Тэрхийн цагаан, Өгий, Дархадын хотгорын нууруудаар тархсан.
Хамгийн дээд хэмжээ. 1 м хүртэл ба түүнээс урт, 30-60 кг ба түүнээс их жинтэй байна (Заримдаа 80 кг хүрнэ) 10 гаран жил насална.
Амьдралын хэв маяг.
Түргэн урсгалтай голын загас боловч нууранд тааралдана. Зундаа ихгүй
урсгалд бэлчээрлэж, өвөлдөө том голууд, нууранд өвөлжинө. Тул бол махчин
загас юм. 3 настай тулбаганы ходоодноос ч жижиг загас гарч ирэх ба
жижиг загасаар (улаан нүдэн, улаан далбаат, хадран, алгана, зэвэг гэх
мэт) хооллоно. Мөн усанд орж ирсэн жижиг шувуу, мэрэгчдид, хоёр
нутагтнаар хооллоно.6-7 насандаа 62-71 см урттай, 2100-3800 гр жинтэй
болдог. 5-7 настай, 55-60 см урттай үедээ үржлийн насанд хүрдэг. Хавар
голоо өгсөн тавдугаар сард жижиг урсгал руугаа орж түрсээ шахна. Үр өгөх
чадвар 10-34 мянган түрс, дунджаар 14,3 мянган түрс байна. Атуух нь
хайрган хөрстэй харгианд үүр засна. Түрс босох хугацаа нь температураас
хамаарч 28-38 өдөр байна. Түрсний диаметр нь 5,3-5,9 мм.
Статус.
Спининг (воблер, халбагатай), флай фишинг зэрэг аргаар барьдаг
сонирхогчдын барих дуртай загас юм. Сүүлийн үед хайр гамгүй агнаж
устгаснаас болж тоо толгой нь цөөрсөн тул Монгол улсын “Улаан ном”-нд
оруулж хамгаалах болсон. Сүүлийн үед тулыг зохиомлоор үржүүлэх санал
санаачлага орноор гарч байгаа билээ.
эх сурвалж www.fisherman.mn
эх сурвалж www.fisherman.mn
No comments:
Post a Comment